Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Монгол туургатны боксын анхдугаар тэмцээний талаар мэдээлэл хийнэ

"Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ээс зохион байгуулж байгаа Монгол туургатны боксын анхдугаар тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: Монгол туургатны боксын анхдугаар тэмцээний талаар мэдээлэл хийнэ
ӨНӨӨДӨР: Монгол туургатны боксын анхдугаар тэмцээний талаар мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

09.00 цагт: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн байранд зохион байгуулна. Утас: 266338


09.00 цагт: “Хөдөлмөр хөгжлийн үндэс” сэдэвт Хөдөлмөрийн Үндэсний чуулган- 2015” Шангри-Ла зочид буудлын хурлын их танхимд болно.


09.00 цагт: "Зочлох үйлчилгээний салбарын хөгжил, төлөвшил" сэдэвт онол практикийн хурал ШУТИС Төв номын сангийн 604 тоотод болно.10.00 цагт: "Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын төлөвшилд иргэний нийгмийн оролцоо” сургалт хэлэлцүүлэг Континентал зочид буудалд болно. Сургалтанд Босниа Герцоговинагийн Хэвлэлийн Зөвлөлийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, хатагтай Лиллиана Зуровак оролцож, олон улсын туршлагаас хуваалцана. Утас: 9913878010.00 цагт: “Пэлжидийн Гэндэн-120 жил” сэдэвт үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал, эрдэмтэн Ч.Дашдаваагийн бүтээл “П.Гэндэн Коментернд” шинэ номын нээлтийн ёслол Монголыг Үндэсний музейд болно. Утас: 99123922, 99114335, 7011091410.00 цагт: НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар нийслэлийн өмчийн хэд хэдэн барилга байгууламжийг бүртгэн авах, балансаас балансад шилжүүлэх асуудлыг хэлэлцэхээс гадна “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг хэлэлцэнэ. Утас: 88781218, 32504411.00 цагт: Монгол Улсад Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 85, Төрийн захиргааны байгууллага үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээ МҮЭСТО-нд болно. Утас: 262461, 98512323, 94902808.11.00 цагт: Ашиглалтын шаардлага хангахгүй болсон Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 5, 6, 7, 8, 16, 24 дүгээр байрны барилгажилтын төсөл боловсруулах, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Металл энд вүүд”, “Өндөр баганат” ХХК-д Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат НЗДТГ-ын Б танхимд батламж гардуулна.11.00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2015 оны эхний 11 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал Үндэсний статистикийн хорооны байранд болно. Утас: 26150211.30 цагт: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд анх удаа шинээр ашиглалтад орж буй 130-р Бага сургууль, 218-р цэцэрлэгийн нээлт "Хурд" хорооллын зүүн талд болно. Утас: 99263060, 9006411112.00 цагт: Монгол Улсад нисэх загварын спорт үүсэж хөгжсөний 50 жилийн ойд зориулан дэлгэж байгаа "Дүүлэн нисэх хүсэл" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Улаанбаатар хотын музейд болно.13.00 цагт: Чингис зочид буудлын 3 давхрын хурлын зааланд Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ээс зохион байгуулж байгаа Монгол туургатны боксын анхдугаар тэмцээний талаар мэдээлэл хийнэ. Утас: 8811636314.00 цагт: Нийслэлийн Хангарьд ордны 14 давхарт Архи, тамхины хуулийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүнг хэлэлцнэ. Утас 88059661

Хуваалцах