Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэл"-ийг УИХ-д өргөн барина

10:30 цагаас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэл"-ийг УИХ-д өргөн барина.

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР:  "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэл"-ийг  УИХ-д өргөн барина
ӨНӨӨДӨР: "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэл"-ийг УИХ-д өргөн барина. Зураг: МҮОНРТ

09:30 цагаас Иргэний нийгмийн байгууллагуудын анхдугаар чуулган "Пума Империал" зочид буудлын хурлын танхимд эхэлнэ. Утас: 9445-7555, 9812-3005.

10:30 цагаас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэл"-ийг УИХ-д өргөн барина.

11:00 цагаас Монгол рэп "Загасан ширээт тамга" хамтлагийн "Ширээт гал" бие даасан цомог хэвлэлтээс гарсантай холбогдуулан энэ талаар Хэвлэлийн хүрээлэнд хэвлэлийн хурал хийнэ. Утас 99396888, 88724576

14:00 цагаас Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр, төлөвлөгөө, Нийслэлийн ЕБ-ын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Утас: 91040607

19:00 цагаас МЗЭ-ийн гишүүн, "Алтан өд" шагналт яруу найрагч Г.Баярын "Тэнгэрийн сүм-Эх орон" тайлан тоглолт "UB palace"-ийн концертийн их танхимд болно. Утас: 89119808, 96029808, 89119809

Хуваалцах