ӨНӨӨДӨР: "Монгол Улсад элэг, уушигны хорт хавдрын стереотактик туяа эмчилгээг нэвтрүүлэх нь" үндэсний хурал болно
Өнөөдөр буюу 2024 оны зургаадугаар сарын 19-ний Лхагва гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2024 оны зургаадугаар сарын 19-ний Лхагва гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Чингис хаан Үндэсний музей
08:00 цагт:“Улс төрийн нам, эвслийн сонгуулийн хөтөлбөрт тогтвортой хөгжлийн зорилтууд тусгагдсан байдал" сэдэвт өглөөний уулзалт болно. /Чингис хаан музейн 1-р давхарт байрлах Muse кофе шопд/ Утас: 99192857, 94931669
12:00 цагт: “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” ОУ-ын үзэсгэлэнг 2025 оны нэгдүгээр улиралд багтан БНЧУ-ын нийслэл Прага хотын Үндэсний музейд дэлгэхээр болсонтой холбогдуулан “Хамтын хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурна. Утас: 99051914

“Корпорэйт” зочид буудал
09:00 цагт: Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн “Монголын дата клуб” иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийнхэнд зориулан“Олборлох салбарын өгөгдлийн шинжилгээ ба дүрслэл” сургалт уулзалт зохион байгуулна. /“Баянгол” зочид буудлын хажууд/

МҮХАҮТ
09:00 цагт: БНСУ-ын “Сигма” компани хамтран “Монгол Улс, БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалт” зохион байгуулна.

Хавдар судлалын үндэсний төв
09:00 цагт: Элэг, уушигны хорт хавдрыг мэсгүй мэс засал буюу өндөр нарийвчлалтай туяагаар эмчлэх орчин үеийн шинэ технологийг ХСҮТ-д нэвтрүүлж байгаатай холбоотой "Монгол Улсад элэг, уушигны хорт хавдрын стереотактик туяа эмчилгээг нэвтрүүлэх нь" сэдэвт үндэсний хурал болно. Утас: 99063902, 99052910
Захиргааны хэргийн анхан шатны шүүх
11:00 цагт: “Үндэсний Эвсэл”-ээс жагсаалтаар нэр дэвшигч Н.Хулангийн нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно. Утас: 91117815, 99007925

Засгийн газрын XII байр
11:00 цагт: ХЭҮК-оос УИХ-ын сонгуультай холбогдуулан эрх нь хязгаарлагдсан иргэдийн сонгох эрхийг бүрэн эдлүүлэх талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв
11:30 цагт: Гэр хорооллын хөгжлийн намаас гэр хорооллын айл өрхүүдийн эрхийг хамгаалж, худлаа амлалт өгч буй улс төрчдийн талаар мэдээлнэ.


















