Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Монгол Улсын Ерөнхийлөгч сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ

12:00 цагт Төрийн ордон дахь Иргэний танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч “Улс төрийн намын тухай хууль”, “Төрийн албаны тухай” хуулийн талаар хэвлэл мэдээллийн салбарынханд мэдээлэл өгч хэлэлцүүлэг хийнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: Монгол Улсын Ерөнхийлөгч сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ
ӨНӨӨДӨР: Монгол Улсын Ерөнхийлөгч сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

09:00 цагт НИТХ, УБХЦГ, МОХ, НАЖГ хамтран хэрэгжүүлж буй "Оюутан цагдаа"-2015 хөтөлбөрийн нээлт "Цагдаа олон нийтийн төв"-д болно. Утас: 91050409, 90099910


09:50 цагт Монголын Хөрөнгийн биржийн 5005 дахь арилжааны нээлт тус бирж дээр болно. Барилга, Хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар тус арилжааг нээнэ.


10:00 цагт НМХГ-ын хурлын зааланд Эрүүл мэндийн байгууллага, эмийн үйлдвэрт хэрэглэгдэж буй хэмжих хэрэгсэл, Барилга, авто замд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас: 91887887, 99070909


11:00 цагт МАХН үүсэн байгуулагдсаны 94 жил, нам нэрээ сэргээсний дөрвөн жилийн ойн баярын арга хэмжээ МАХН-ын төв байранд болно. Тус арга хэмжээнд МАХН-ын удирдлага, гишүүд дэмжигчид оролцоно.


11:00 цагт БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол ХУД-ийн 4, 11 дүгээр хороо буюу Арцат, Зайсангийн аманд ажиллана. Мөн 12:00 цагт ХУД-ийн 11 дүгээр хорооны уугуул иргэдтэй уулзаж, тэдэнд газар ашиглалтын гэрчилгээ олгох болсон талаар мэдээлэл хийнэ. Утас: 99906083, 9910672


11:00 цагт Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болох, 20 хувьд нь баталгаа гаргах Засгийн газрын ТОГТООЛ гарсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар БХБ- яамны 3 давхарт уулзалтын танхимд мэдээлэл хийнэ. Утас: 90110009


12:00 цагт Төрийн ордон дахь Иргэний танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч “Улс төрийн намын тухай хууль”, “Төрийн албаны тухай” хуулийн талаар хэвлэл мэдээллийн салбарынханд мэдээлэл өгч хэлэлцүүлэг хийнэ.


12:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд "Хүсэл зорилгоо нэгтгэе" хөдөлгөөнөөс шүүхийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэдийн асуудлаар мэдээлэл хийнэ.


14:00 цагт ШУА дээр /СТӨ Б Корпус 6 давхарт/ Япон улсын Каназавагийн Их сургуулийн профессор Сейши Мураками, профессор Шуичи Кенеко нарыг Монгол улсад өндөр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, молекул биологийн судалгааны түвшинг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар шагнана. Энэ үеэр Монгол улсын ШУА, Япон улсын Каназавагийн Их сургууль хооронд нарийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. Утас: 99045949


“Khaan quest-2015” сургуулийн медиа өдөрлөг болно. Энэ үеэр 23 орны 1200 гаруй цэргүүдийн хийж гүйцэтгэж байгаа сургалт дадлага, туршлага, хичээлийн цэгүүдтэй нэг бүрчлэн танилцах боломжтой. Сэтгүүлчдэд зориулсан автобус 09:00 цагт Соёлын төв өргөөний үүднээс явна. Утас: 99121715, 99160187

Хуваалцах