Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Монгол-Унгарын бизнес форум болно

Унгарын талаас аялал жуулчлал, хими цэвэрлэгээ, химийн бодис, автомашин, цахим технологи, барилга, архитектур, хүнс, тавилга, электрон бараа, нэхмэл үйлдвэрлэл, хэвлэл, эм, эмийн үйлдвэрлэл, эрүүл мэнд, эрчим хүч, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээ

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: Монгол-Унгарын бизнес форум болно
ӨНӨӨДӨР: Монгол-Унгарын бизнес форум болно. Зураг: МҮОНРТ

08.30 цагт: Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Зөвлөлгөөнөөр дүүргүүдийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлаа танилцуулж, нийслэлийн Засаг дарга үүрэг даалгавар өгнө. Утас: 99666553


09.00 цагт: Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Ойн албатай хамтран зохион байгуулах "Ослын үеийн удирдлагын систем" сэдэвт сургалт ОБЕГ-т эхэлнэ. Нээлтийн ажиллагаанд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайд Женнифер Зимдал Галт, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал нар оролцоно. Утас: 99007969, 262073


09.00 цагт: Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас ЕБС-ийн биеийн тамирын багш нарт зориулсан сургалтыг Үндэсний Биеийн тамирын дээд сургуулийн байранд зохион байгуулна. Утас: 99178373, 9663575709.00 цагт: Унгарын талаас аялал жуулчлал, хими цэвэрлэгээ, химийн бодис, автомашин, цахим технологи, барилга, архитектур, хүнс, тавилга, электрон бараа, нэхмэл үйлдвэрлэл, хэвлэл, эм, эмийн үйлдвэрлэл, эрүүл мэнд, эрчим хүч, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээ, банк, санхүү, хөдөө аж ахуй зэрэг нийт 40 гаруй аж ахуйн нэгж оролцох Монгол-Унгарын бизнес форум МҮХАҮТ-ын Их Танхимд зохион байгуулагдана. Утас: 9910744009.00 цагт: УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөгөөн Шангри-Ла зочид буудлын Их танхимд болно. Утас: 99991633, 8688506011.00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 онд улсын хэмжээнд шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээний талаарх хэвлэлийн бага хурал Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. Утас 91912312, 7000803712.00 цагт: Улсын филармонид "Жингийн цуваа" тоглолтын хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хуралд Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан, морин хуурч Р.Амарбаяр, "Хан мюзик" ХХК-ийн захирал, хуур урлаач Д.Уламбаяр, ширэн цартай хуур хийхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ЭДКС компанийн захирал С.Эрдэнэ нар оролцоно. Утас 8924252512.30 цагт: Хууль зүйн сайд Д.Дорлигжав Тахарын Ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцана. Утас: 9910798614.00 цагт: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд "Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх" үзэсгэлэнгийн нээлт болно.

Хуваалцах