Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "Монгол уран бүтээл" хэвлэлийн бага хурал болно

11:40 цагт ХЭҮК-ийн хурлын танхимд Тахарын ерөнхий газар, Хүний эрхий үндэсний комисстой хамтран ажиллах санамж бичиг байгуулна. Утас: 89773340

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: "Монгол уран бүтээл" хэвлэлийн бага хурал болно
ӨНӨӨДӨР: "Монгол уран бүтээл" хэвлэлийн бага хурал болно. Зураг: МҮОНРТ

10:00 цагт Соёл, спорт, аялал жуулчлалын яамны 108 тоотод "Монгол уран бүтээл" хэвлэлийн бага хурал зарлагдлаа. “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил эхэлж байгаатай холбогдуулан Соёл Спорт Аялал Жуулчлалын яамны өрөөнд "Монгол уран бүтээл" үндэсний хөтөлбөрийн тухай мэдээлэл өгнө.

11:00 цагт МАХН-ын төв байранд Алтан ургийн 36, Алтан ургийн бус нэг, нийт 37 хааны хөрөг залах ёслолын арга хэмжээ болно.

11:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсээс их дээд сургуулийн оюутнуудын дунд “Монгол улсын чөлөөт бүсийн ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлаж байгаа талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт "Шүүхийн шинэтгэл 2014 онд" сэдэвт хэвлэлийн бага хурал Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар оролцож, 2014 онд шүүхийн шинэтгэлтэй холбоотой хийсэн онцлог ажлуудаа танилцуулна. Утас 70008028, 91912312, 99105070, 98980404

11:40 цагт ХЭҮК-ийн хурлын танхимд Тахарын ерөнхий газар, Хүний эрхий үндэсний комисстой хамтран ажиллах санамж бичиг байгуулна. Утас: 89773340

13:00 цагт зургаан сарын турш Монгол орныхоо баруун аймгуудаар 6000 км аялаж байгаа Ч.Мөнгөндалайг угтан авах үйл ажиллагаа Монголын Залуучуудын Холбоон дээр болно. Утас: 88083780

14:00 цагт Монгол Улсад сонгодог болон цэргийн үлээвэр найрал хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын үлээвэр найрал хөгжмүүдийн үзүүлэх тоглолт Чингис хааны талбайд болно. Утас: 99313054

15:00 цагт Монгол Улсад сонгодог болон цэргийн үлээвэр найрал хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд зохион байгуулна.

18:00 цагт МУЭ-ийн шагналт зураач,Олон Улсын Уран Бүтээлчдийн Монголын Холбооны /ОУУБМХ/ тэргүүн А.Чадраабалын Их Эзэн Чингис Хаан мэндэлсний 852 жилийн ойд зориулсан “Молор Эрдэнэ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн арт галерейд болно.

Хуваалцах