Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Монголд болох Кремлийн сүлд модны наадмын талаар мэдээлэл өгнө

- Өнөөдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Монголд болох Кремлийн сүлд модны наадмын талаар мэдээлэл өгнө
ӨНӨӨДӨР: Монголд болох Кремлийн сүлд модны наадмын талаар мэдээлэл өгнө. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Оросын шинжлэх ухаан, соёлын төв

11:00 цагт: Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв олон жил тасарсан Кремлийн сүлд модны наадмыг сэргээхээр болжээ. Монголд болох Кремлийн сүлд модны наадмыг ОХУ-ын нийслэл Москва хотод зохион явуулдаг Кремлийн сүлд модны наадмыг олон жил найруулсан Оросын нэрт найруулагч Валерий Шевченко найруулна. Тус арга хэмжээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Утас: 94226008

ШУТИС-ийн олон улсын эрдэм шинжилгээний хурлын танхим

11:00 цагт: "Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи" цуврал номын нээлт болно. Утас: 99148148

“Их бүрд” цогцолбор

12:00 цагт: "Энэрэл" мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Тус сургалтын "Хүслийн шинэ жил" арга хэмжээ болно.

Хуваалцах