Өнөөдөр Монголын анхны “Ромео” О.Гэрэлсүхийн төрсөн өдөр
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан О.Гэрэлсүхийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Мэдээллийн алба

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан О.Гэрэлсүхийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1974 онд Улаанбаатар хотод төрсөн.
33 дахь жилдээ соёл урлагийн салбарт зүтгэж буй жүжигчин О.Гэрэлсүх Монголын хүүхдийн ордны драмын дугуйлангаас жүжигчин болох гараагаа эхэлж, С.Жаргалсайханы “Хаан түүх” жүжиг, У.Шекспирийн “Ромео Жульетта”, О.Нилийн “Тамын дурлал” болон “Энхтуул” хошин жүжиг, Дариа Фогийн “Чөлөөт хос” жүжиг, Э.Оюуны “Би эндээс явахгүй” жүжиг зэрэг 20 гаруй тайзны бүтээлийн гол ба туслах дүрийг бүтээж, “Замын хүн” жүжгийн найруулагчаар ажилласан.
Мөн “Ларьдма”, “ТюТю”, “Амьдралын нахиа”, “Модон могой” уран сайхны кино, “Мамма Миа” музыкл кино гэх мэт 40 гаран дэлгэцийн уран бүтээлийн гол ба туслах дүр бүтээсэн бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнуулсан юм.



















