ӨНӨӨДӨР: “Монголын аялал жуулчлалын форум” болно
- Өнөөдөр буюу 2021 оны аравдугаар сарын 26-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2021 оны аравдугаар сарын 26-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Монголын үндэсний музей
07:30 цагт: XIII зууны үеийн монголчуудын өдөр тутмын амьдрал, аж байдал, аян дайны тухай биет үзмэрийг дэвшилтэт технологитой хослуулан хүргэх "Монголын эзэнт гүрэн" дижитал танхим нээлтээ хийнэ. Утас:70110913
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим
09:00: цагт: Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж буй “Монголын аялал жуулчлалын форум - 2021” болно.
Гадаад харилцааны яам
10:00 цагт: Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан гаргаж буй "НҮБ-60" шуудангийн маркны нээлтийн үйл ажиллагаа болно.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо
11:00 цагт: Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо хэвлэлийн хурал зохион байгуулна. Утас: 99907026, 99082136


















