Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Монголын элэгний эмч нарын нийгэмлэгээс мэдээлэл хийнэ

11.30 цагт: "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг санаачлагч Оном сан, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл ТББ хамтран зарлаж байна. Уг хэвлэлийн хуралд УИХ-ын чуулганаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ӨНӨӨДӨР: Монголын элэгний эмч нарын нийгэмлэгээс мэдээлэл хийнэ
ӨНӨӨДӨР: Монголын элэгний эмч нарын нийгэмлэгээс мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны яам

09.00 цагт: Хилийн чинад дахь Монголчуудын холбоо, Төрийн бус байгууллагуудын 2-р чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан болно. Чуулга уулзалтад хилийн чинадаас 150 гаруй төлөөлөгч ирж оролцож байна. Утас: 99028994


Төрийн ордон

09.00 цагт: Монгол Улсад барилгын салбар болон зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойд зориулсан ёслолын ажиллагаа, Монголын барилгачдын VI Их хурал болно. Хуралд нийслэл, орон нутгаас нийт 800 орчим төлөөлөгч ирж оролцох юм.

10.30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хөрс, бэлчээр хамгаалах тухай зарлиг”-ийн төсөлд санал авах хэлэлцүүлэг Иргэний танхимд болно.


Онцгой байдлын ерөнхий газар

10.00 цагт: БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар олгож буй 2.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах авто машин, зөөврийн усан шахуурга /мотопомп/, үлээгч аппарат, үүргийн гал унтраагуур, хүрз гэх мэт 10 орчим төрлийн 2400 гаруй ширхэг багаж хэрэгслийг Монгол Улсын Онцгой байдлын албанд хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ болно. Утас: 99249813


ХХААХҮЯ

10.00 цагт: "Худалдаанд тулгуурласан үйлдвэрлэлийг хөгжүүлье" уриатай "Үйлдвэрлэгчдийн уулзалт" 1 давхрын хурлын танхимд болно. Утас: 94002420


Хан-Уул дүүргийн Соёлын ордон

10.00 цагт: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ болно. Утас: 86078792


"Хаппи Веритас" оношлогооны төв

10.00 цагт: МУГТ Г.Мандахнаранд Бразилийн Рио-Де-Жанейро хотноо болсон зуны олимпод амжилттай оролцсонд баяр хүргэж тус оношлогооны төвөөр насан туршид эрүүл мэндийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах эрхийн бичиг олгох арга хэмжээ болно. Утас: 89994743


Дуурь Бүжгийн Эрдмийн театр

11.00 цагт: УГЗ Л.Эрдэнэбулганы амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлэх "Их хувь заяа" дурсамж номын нээлт болно. Нээлтэд урлаг соёлын төлөөлөл болон номын эзэн оролцоно. Утас: 99039044


Монголбанк

11.00 цагт: Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" компаниас Орон сууцны үнийн индексийн наймдугаар сарын үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал болно.


"Монгол ньюс" мэдээллийн төв

11.30 цагт: "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг санаачлагч Оном сан, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл ТББ хамтран зарлаж байна. Уг хэвлэлийн хуралд УИХ-ын чуулганаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлсэн үгтэй холбогдуулан элэгний вирусын эмчилгээ, дэлхий даяар хэрэглэгдэж буй эмийн талаар Монголын Элэгний эмч нарын нийгэмлэгээс албан ёсоор мэдээлэл хийнэ. Мөн өвчтөнүүд УИХ-ын эрхэм гишүүн О.Баасанхүүд өөрсдийн өвчний түүх, эдгэрсэн байдал зэргээ баримттайгаар мэдээлж, "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн явцын талаар мэдээлэл хийнэ. Утас: 99202166


"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв

12.30 цагт: Монголын Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос Бичил уурхайн биологийн нөхөн сэргээлт хийсэн газарт нөхөн сэргээлт нэрээр компани үйл ажиллагаа явуулсан талаар мэдээлэл хийнэ.


Монгол бөхийн өргөө

13.00 цагт: Монгол Улсад барилгын салбар болон зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно.

Хуваалцах