Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ӨНӨӨДӨР: Монголын гурван тамирчин хурд хүч, цэц мэргэнээ сорино

Өнөөдөр "Парис 2024" зуны XXXIII Олимпын наадмын эмэгтэйчүүдийн 50м-ийн хийн урт буун дасгалын төрөлд шигшээ 8-д медалийн төлөө ОУХМ О.Есүгэн өрсөлдөнө. Тэрбээр эхний шатанд 32 тамирчин өрсөлдсөнөөс 589 оноогоор дөрөвдүгээр байр эзэлсэн юм.

П2
Парис 2024

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Монголын гурван тамирчин хурд хүч, цэц мэргэнээ сорино
ӨНӨӨДӨР: Монголын гурван тамирчин хурд хүч, цэц мэргэнээ сорино. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр "Парис 2024" зуны XXXIII Олимпын наадмын эмэгтэйчүүдийн 50м-ийн хийн урт буун дасгалын төрөлд шигшээ 8-д медалийн төлөө ОУХМ О.Есүгэн өрсөлдөнө. Тэрбээр эхний шатанд 32 тамирчин өрсөлдсөнөөс 589 оноогоор дөрөвдүгээр байр эзэлсэн юм.

Мөн мэгтэйчүүдийн жүдо бөхийн +78 кг-ийн жинд Азийн наадмын хүрэл, Ази тивийн мөнгөн медальт, ОУХМ А.Адьяасүрэн Казахстан улсын бөх Камила Берликаштай хүч үзнэ.

Харин Эрэгтэйчүүдийн жүдо бөхийн +100 кг-ийн жинд ОУХМ О.Цэцэнцэнгэл өрсөлдөнө. Манай бөх эхний даваанд C хэсэгт сугалаа таарч, Герман улсын тамирчин Эрик Амбрамовтой барилдах юм.

Хуваалцах