ӨНӨӨДӨР: Монголын Хуульчдын холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа
11:30 цагт: Монголын Хуульчдын холбооноос ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТ-ыг зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоотод. Утас:98066116
Мэдээллийн алба

10:00 цагт: Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад Хэргийн Яамны Орлогч сайд Милослав Сташек тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж байгаатай холбогдуулан МҮХАҮТ Чехийн Худалдааны Танхимтай хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалтыг МҮХАҮТ-ын Хурлын танхим (507 тоот)-д зохион байгуулах гэж байна. Холбоо барих утас: 99051096 /МҮХАҮТ-ын МОНХГазар/
10:00 цагт: Улсын их хурлын байгаль орчны байнгын хорооны гишүүд Улаанбаатар хотын Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцана. Холбоо барих утасны дугаар 99121618
10:30 цагт: ХЗДХЯ-ны 102 тоотод Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг МҮХАҮТ, АОЭНХ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан , хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгах зэргээр эрх ашгийг нь хохироосон асуудлын талаар санал солилцоно.
11:00 цагт: Англи улсын иргэн амь насаа алдсан гэмт хэргийн талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын 108 тоотод Хэвлэл, мэдээллийн төвөөс мэдээлэл хийнэ. Утас:91002777
11:00 цагт: Ардчилсан намын байранд НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Холбоо барих утас 88028646, 91116932
11:30 цагт: Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татаж шалгаж эхэлснийг эсэргүүцэж СГЗ С.Амарсанаа, МУГЖ Д.Сосорбарам тэргүүтэй Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийхээр болжээ.
11:30 цагт: Иргэний танхимд "Монгол-ил хаадын судалгаа", “Монгол алтайн магтаал”, “Монгол цуурын аялгуу” төслийн нээлтийн ёслол болно. ЕТГ-ын дарга оролцоно.
11:30 цагт: Монголын Хуульчдын холбооноос ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТ-ыг зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоотод. Утас:98066116
12:00 цагт: Дуучин Зоригт, Хишигдалай хоёрын хамтарсан "Хайртай хүндээ" тоглолтын хэвлэлийн бага хурал "Монгол ньюс" хэвлэл мэдээллийн төвд болно. Мэдээлэл авах утас: 9984-1725
13:00 цагт: Азийн оюутны аваргын эрэгтэй сагсан бөмбөгийн 6 дугаар тэмцээний хэвлэлийн хурал Спортын төв ордны 1 давхарт визитийн өрөөнд болно
14:00 цагт: "Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт" бизнес форум 10 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд ОХУ-ын Новосибирск хотноо зохион байгуулагдана. Энэхүү форумын хүрээнд хийгдэх ажлын дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл өгөх уулзалт Хангарьд ордны 14 давхарт болно.
14:00 цагт: БСШУСЯ-ны 401 тоотод шилдэг залуу эрдэмтдэд инновацийн дараах тэтгэлэг олгох арга хэмжээ болно. Холбогдох утас: 88989878


















