Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: МҮЭ-ийн цуглаан Эзэн Чингисийн талбайд болно

14:00 цагт: Засгийн газраас гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан МҮЭ-ийн цуглаан Эзэн Чингисийн талбайд эхэлнэ. Утас: 99027019, 88007709

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: МҮЭ-ийн цуглаан Эзэн Чингисийн талбайд болно
ӨНӨӨДӨР: МҮЭ-ийн цуглаан Эзэн Чингисийн талбайд болно. Зураг: МҮОНРТ

09:00 цагт: Нийслэлийн ИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай, “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх бүртгэлээс хасах мэдээлэл солилцох журам”-ыг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ.


11:00 цагт: Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэлийн бага хурал БСШУЯ-ны 401 тоотод болно. Утас: 98119897


11:00 цагт: Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намаас санаачилан Иргэдийн зээлд өршөөл үзүүлэх хуулийн төслийг танилцуулж батлах шаардлагыг УИХ-д хүргүүлнэ. Арга хэмжээ Сансар үйлчилгээний төвийн баруун урд байрлах Халх журам сургуулийн 202 тоотод болно. Утас 99113439


11:00 цагт: УИХ-ын гишүүн Ж.Батзандан хотын даргад иргэдийн зүгээс тавьсан шаардлагуудыг хүргүүлэх болсон талаар мэдээлэл хийнэ. Утас 99832562


12:30 цагт: Монголын уран бүтээлчид Итали улсад амжилттай тоглоод ирсэн талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


14:00 цагт: Засгийн газраас гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан МҮЭ-ийн цуглаан Эзэн Чингисийн талбайд эхэлнэ. Утас: 99027019, 88007709


18:00 цагт: "Улаанбаатар түншлэл -2015" олон улсын үзэсгэлэнгийн хаалтын арга хэмжээ "Мишээл ЭКСПО" төвд болно.

Хуваалцах