ӨНӨӨДӨР: МҮЭХ-ноос цалингийн нэмэгдлийн талаар мэдээлэл хийнэ...
12:00 цагт цалингийн нэмэгдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх Хэвлэлийн бага хурлыг өөрийн байранд зарлаж байна. Хэвлэлийн хуралд МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар оролцоно. Утас: 99027019
Мэдээллийн алба

09:00 цагт Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хороо, Монголын Өмгөөлөгчдийн холбооноос “Өмгөөлөгчийн мэргэжлийн нэр хүнд” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг Монголын Хуульчдын холбооны / Төрийн ордны баруун талд/ 304 тоотод болно. Утас: 98066116
09:30 цагт Шинжлэх ухааны академи, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам хоорондын хамтын ажиллагаанысанамж бичиг, Байгаль орчны нээлттэй мэдээллийн жилийн ажлын хүрээнд Биологийн хүрээлэнгийн ургамлын биотехнологийн лаборатори, БОНХЯ-ны Цэвэр технологи Шинжлэх ухааны хэлтэс хамтран "Ургамлын биотехнологи-2014" эрдэмшинжилгээний бага хурал ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн байрны хурлын танхимд болно. Тус хуралд ургамлын биотехнологийн чиглэлээр судалгаа шинжилгээ, сургалт явуулдаг эрдэмшинжилгээний байгууллага, хүрээлэн, их, дээд сургууль болон хувийн хэвшлийн зарим байгууллагуудоролцно.
10:00 цагт Нийслэл, дүүргийн ИТХ-ын дарга нарын ээлжит уулзалт /4,3/ Налайх дүүрэгт болно. Уулзалтаар энэ жилийн хот тохижилтын чиглэлээр хийх ажлын талаар танилцуулж санал солилцоно. Уулзалтад НИТХ-ын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал, Улаанбаатар нэгтгэлийн дарга Д.Энхсайхан нар оролцоно. Сэтгүүлчдэд зориулсан унаа Хангарьд ордны урдаас 09:00 цагт хөдөлнө. Утас: 88781218
11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд зах зээлийн нөхцөлд хөрвөх чадвартай, үндэсний чадварлаг маркетеруудыг системтэй бэлтгэхтэй холбогдуулан Эдийн засгийн эрдэмтэн багш нар Монгол улсын хэмжээнд дөрөвдэх жилдээ зохион байуулж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын "Хорека" үзэсгэлэн, "Найрсаг Улаанбаатар" олон улсын тэмцээн Мишээл экспод болно. ОУ-ын тэмцээнд дээд зэрэглэлийн зочид буудлын үйлчилгээний ажилтнууд 2 өдрийн турш 6 чиглэлээр өрсөлдөнө. Мөн олон сонирхолтой уралдаан, үзүүлбэрүүд болно. Нийслэлийн Аялал жуулчлалын газар. Утас: 96660456, 88868805
11:30 цагт ҮХАА-н 1 давхарын хурлын зааланд хаваржилт болон шүлхий өвчнөөр талаар хэвлэлийн бага хурал болно.
12:00 цагт "HI FI music records"-д "Загасан ширээт тамга" хамтлагийн "Ширээт гал" цомгийн нээлт болно. Холбогдох утас 99396888, 88724576
12:00 цагт цалингийн нэмэгдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх Хэвлэлийн бага хурлыг өөрийн байранд зарлаж байна. Хэвлэлийн хуралд МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар оролцоно. Утас: 99027019
12:30 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Монгол улсын төлөө зүтгэе”, “Олон нийтийн хяналт” ТББ-аас улсын үндэсний аюулгүй байдал алдагдсан, эрх зүйн шинэчлэл олон нийтэд хүндээр тусч байгаа тухай хэвлэлийн бага хурал зарлалаа.
14:00 цагт Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Хүүхдийн Хөгжил Хамгаалал Хөтөлбөр”-ийн дэргэдэх “Хөх тэнгэрийн хүүхдүүд” найрал дууны хамтлагийн 10 жилийн ойн баярын тоглолт Оросын Шинжлэх Ухаан Соёлын Төв буюу РЦНК-д зохион байгуулагдах гэж байна. Тус тоглолтонд Хүн Амын Хөгжил, Нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Б. Отгонжаргал, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын суурин төлөөлөгч Винсент Эдвардс, Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга И.Нарантуяа, Нийслэлийн Хүүхэд Гэр бүлийн Хөгжлийн газрын дарга Я.Байгаль нар зочноор оролцох юм. Утас: 96667555, 99094301
14:00 цагт Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын “Хурлын танхимд”-д Хөдөлмөрийн хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс хамтран Засгийн газраас хэрэгжүүлж буй “40-с дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 40-өөс дээш насны 32 иргэнийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ажилтнаар ажиллуулах талаар чиглэл өгч хамтран ажиллах гэрээ байгуулна. Утас: 99767480.
18:30 цагт Contemporary Art of Mongolia II - special opening event with artists / Тусгай нээлтийн арга хэмжээ уран бүтээлчидтэй хийх уулзалт болно.


















