Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: МҮОНР-ийн хөтөлбөр, нэвтрүүлгийн шинэчлэлтийн талаар мэдээлэл хийнэ

11:00 цагт МҮОНР-ийн хөтөлбөр, нэвтрүүлгийн шинэчлэлтийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд болно

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: МҮОНР-ийн хөтөлбөр, нэвтрүүлгийн шинэчлэлтийн талаар мэдээлэл хийнэ
ӨНӨӨДӨР: МҮОНР-ийн хөтөлбөр, нэвтрүүлгийн шинэчлэлтийн талаар мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

09:00 цагт БСШУ-ны сайд Л.Гантөмөр Чонон сүлд киног найруулсан, Оскарын шагналт, Холивудын нэрт найруулагч Жан Жак Анног хүлээн авч уулзана. Энэ үеэр мөн Монголын кино уран бүтээлчид байлцаж харилцан санал солилцоно.


11:00 цагт МҮОНР-ийн хөтөлбөр, нэвтрүүлгийн шинэчлэлтийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд болно. /Тодорхойгүй хугацаагаар хойшлогдов/. Утас: 300995, 86062332


11:00 цагт Францын алдарт зохиолч В.Гюгогийн романаас сэдэвлэсэн "Шоовдор хүмүүс" хөгжимт жүжгийг Монголд анх удаа ESM /Эрэл/ сургуулийн сурагчид тоглох болсон талаар тус сургуулийн багш, сурагчид УДБЭТ-т мэдээлэл хийнэ. Утас: 99947878


12:00 цагт Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн "Оюутны Эрдмийн Чуулган-2015"-ын нэгдсэн чуулган тус сургуулийн хурлын танхимд болно.


12:00 цагт "Зүрхний Улаанбаатар" залуучуудын өдөрлөг Тусгаар Тогтнолын Ордны өмнөх талбайд зохион байгуулагдах бөгөөд Street Basketball 3 эсрэг 3 тэмцээн зохион байгуулагдана. Утас:91636060


12:00 цагт МҮХАҮТ, ОХУ-ын Эрхүү мужийн Төлөөлөгчийн Газар, “Бизнес Контакт” компанитай хамтран 2015 оны 4-р сарын 21-23-ны өдрүүдэд Олон улсын “Ворота в Азию 2015” 23 дахь удаагийн үзэсгэлэнгийн хүрээнд хэвлэлийн бага хурал зарлалаа. хэвлэлийн бага хурал "Монгол ньюс" Мэдээллийн төвд болно.

Хуваалцах