Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр МҮОНТ-ийн "Нээлттэй хаалганы өдөрлөг" болно

1967 оны 9 сарын 27. Монголын зурагт радиогийн тогтмол нэвтрүүлэг эхэлсэн түүхэн өдөр.

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр МҮОНТ-ийн "Нээлттэй хаалганы өдөрлөг" болно
Өнөөдөр МҮОНТ-ийн "Нээлттэй хаалганы өдөрлөг" болно. Зураг: МҮОНРТ

1967 оны 9 сарын 27. Монголын зурагт радиогийн тогтмол нэвтрүүлэг эхэлсэн түүхэн өдөр. 46 жилийн өмнөх энэ өдөр 16 цаг 20 минутаас зурагт радиогийн төвөөс анхны шууд сурвалжлагыг хийжээ. Хариуцлагатай редактор П.Банзрагч зохиолыг нь бичиж, МЗРЗ-ны ерөнхий дарга Г.Сумъяа, программ эрхэлсэн орлогч дарга Ч.Очирбал нар уншиж баталсан гэдэг. Шууд нэвтрүүлгийн дараа түр завсарлага авсан бөгөөд 17 цаг 50 минутаас зурагт, радиогийн тогтмол нэвтрүүлэг эхэлсэн ажээ. Энэ түүхэн өдөртэй холбогдуулан өнөөдөр МҮОНТ-ийн "Нээлттэй хаалганы өдөрлөг" 11.00 цагаас МҮОНРТ-ийн төв байранд зохион байгуулагдах гэж байна. Хрга хэмжээний хүрээнд МҮОНТ-ийн нэвтрүүлэг дамжуулах төв шинэ тоног төхөөрөмж суурилуулан ажиллуулж эхлэх нээлтийн ёслол болно.

Түлхүүр үг:Тв
Хуваалцах