ӨНӨӨДӨР: Мьянмарын Парламентын дарга Тура У Шве Манн морилон ирнэ
10:50 цагт Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны Парламентын дарга Тура У Шве Манн манай улсад морилон ирнэ.
Мэдээллийн алба

10:00-16:00 цагийн хооронд залуу эмч, резидент эмч, анагаахын оюутнуудын сайн дурын нэгдсэн баг 100 хүүхдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг , сургалт, анхны тусламжийн сайн үйлсийн аян зохион байгуулна.
Арга хэмжээ Peace building 2 давхарт ADRF ОУБ-ын танхимд болно. Утас : 99070657
10:50 цагт Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны Парламентын дарга Тура У Шве Манн манай улсад морилон ирнэ.
11:00 цагт Нийслэлээс газар шинэчлэн зохион байгуулах ажлыг хэрэгжүүлэх гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга уг ажилд хамрагдах гэр хорооллын иргэдийн бүлгийн ахлагч нартай уулзаж, санал солилцоно. Уулзалт Арслантай гүүрний хойд талд байдаг дунд гүүрэн дээр болно. Утас: 99190101, 89982405
12:00 цагт МАХН-аас “ШУДАРГА ЁСНЫ ИНДЭР” хэмээх арга хэмжээг Чингисийн талбайд зохион байгуулна.
Нийтийн тээврийн системийн спортын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. 60 жилийн ойн тохиож байгаа "Автобус Нэг" ОНӨҮГ энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулж байгаа юм. Тус тэмцээнд 11 байгууллагын баг тамирчид спортын 4 төрлөөр өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байна.


















