Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр Налайх, Багануур дүүргүүдэд хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр НИТХ-ын ээлжит хуралдаанаар Налайх, Багануур дүүргүүдэд хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Өмнө нь НИТХ-ын 25 дугаар ээлжит хуралдаан гуравдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр Налайх, Багануур дүүргүүдэд хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ
Өнөөдөр Налайх, Багануур дүүргүүдэд хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр НИТХ-ын ээлжит хуралдаанаар Налайх, Багануур дүүргүүдэд хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Өмнө нь НИТХ-ын 25 дугаар ээлжит хуралдаан гуравдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцэх байсан ч НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс Эвсэл”-ээс тав хоног завсарлага авсан тул хуралдааны дэгийн дагуу уг асуудлыг өнөөдрийг хүртэл хойшлуулсан байсан юм.

Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах ажил өнгөрсөн оны 11 дүгээр сард эхэлсэн бөгөөд тус дүүргүүдийн иргэдээс Хот байгуулах асуудлаар санал асуулгыг Багануур дүүрэгт нэгдүгээр сарын 22, 23, Налайх дүүрэгт нэгдүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан. Багануур дүүргийн иргэдийн 95 хувь нь, Налайх дүүргийн иргэдийн 96 хувь нь хот байгуулахыг дэмжсэн билээ.

Хуваалцах