Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Нам, эвсэл, ТББ-ын төлөөлөл сонгуулийн автоматжуулсан системийг шалган туршиж, баталгаажуулна

Өнөөдөр буюу 2024 оны зургаадугаар сарын 21-ний Баасан гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Нам, эвсэл, ТББ-ын төлөөлөл сонгуулийн автоматжуулсан системийг шалган туршиж, баталгаажуулна
ӨНӨӨДӨР: Нам, эвсэл, ТББ-ын төлөөлөл сонгуулийн автоматжуулсан системийг шалган туршиж, баталгаажуулна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2024 оны зургаадугаар сарын 21-ний Баасан гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Сонгуулийн Ерөнхий хороо

10:00 цагт: Нам, эвсэл болон ТББ-ын төлөөлөл сонгуулийн автоматжуулсан системийг шалган туршиr, баталгаажуулна. Санал тоолох төхөөрөмж, саналын хуудсыг турших, шалгах үйл ажиллагаа нээлттэй явагдана. Утас: 99122141


Д.Сүхбаатарын талбай

10:30 цагт: “Монполимет” группийн 1300 гаруй ажилтны төлөөлөл тайван жагсаал хийж, үйлдвэрүүдийг нь нээж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах эрхээр хангаж өгөхийг шаардана. Утас: 88010222.


“Монгол Ньюс” мэдээллийн төв

11:00 цагт: Азид анх удаа диск гольфын спортыг хөгжүүлэх зорилгоор “Олон улсын мэргэжлийн диск гольфын холбоо” болон АНУ-ын Паул Макбет сангийн төлөөлөгчид удахгүй зохион байгуулах тэмцээний талаар мэдээлнэ.


“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв

11:30 цагт: УИХ-ын Сонгуулийн 12-р тойрог Хан-уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Л.Нинжжамц хэвлэлийн хурал зарлажээ.


Нээлттэй нийгэм форум

15:00 цагт: “Газрын хэвлийн баялаг ашиглахтай холбоотой Засгийн газар болон орон нутгийн чиг үүргийн хуваарилалт” тайлангийн хэлэлцүүлэг явагдана. Утас: 76113207

Хуваалцах