ӨНӨӨДӨР: “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдааны хаалтын арга хэмжээ болно
- Өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Төв цэнгэлдэх хүрээлэн
10:00 цагт: “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” сүүлийн өдрийн үзэсгэлэн худалдаа эхэлнэ.
13:00 цагт: “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдааны хаалтын арга хэмжээ болно.
13:30 цагт: “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдааны шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болно.
Сүхбаатарын талбай
14:00 цагт: “Олон улсын дохионы хэлний өдөр” өдрийг тохиолдуулан арга хэмжээ зохион байгуулна.
Нэгдсэн үндэстний байгууллага /НҮБ/-ын Ерөнхий ассемблейн чуулганаар 2017 оны 12 дугаар сарын 19-нд жил бүрийн 9 дүгээр сарын 23-ны өдрийг “Олон улсын дохионы хэлний өдөр” болгохоор албан ёсоор батлан, бүх гишүүн орнууд, НҮБ-ын системийн холбогдох байгууллагууд, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийг дохионы хэлний талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Олон улсын дохионы хэлний өдрийг зохих ёсоор тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан билээ. Утас: 88070556, 99624411
"Буман залуус" хороолол
15:00 цагт: “Буянт-Ухаа” спорт цогцолборын баруун талд байрлах "Буман залуус" хорооллын оршин суугчид жагсаал зохион байгуулна. Утас: 88050921, 94807380


















