Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Өнөөдөр нэг байнгын хороо, нэг бүлэг хуралдана

Өнөөдөр УИХ дахь нэг байнгын хороо, нэг бүлэг хуралдана.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр нэг байнгын хороо, нэг бүлэг хуралдана
Өнөөдөр нэг байнгын хороо, нэг бүлэг хуралдана. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр УИХ дахь нэг байнгын хороо, нэг бүлэг хуралдана. Тодруулбал УИХ дахь МАН-ын бүлэг 10.00 цагаас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн талаар Уул уурхайн сайдын мэдээллийг сонсоно. Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас болж “Зэвсгийн худалдааг зохицуулах тухай” олон улсын гэрээнд гарын үсэг зурах тухай, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг НҮБ-ын Конвенцийн нэмэлт Протоколд нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх юм.

Хуваалцах