ӨНӨӨДӨР: “Нэг литр ус 1000 төгрөг хүрлээ” сэдвээр мэдээлэл өгнө
13:00 цагт “Нэг литр ус 1000 төгрөг хүрлээ” сэдвээр Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдээс МҮОНРТ-ийн олон нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
Мэдээллийн алба

10:00 цагт Зээлийн батлан даалтын сангаас батлан даалтад хамрагдсан жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгч нарт зориулсан уулзалт-хэлэлцүүлгийг “Монгол-Японы төвийн” байранд зохион байгуулна. Утас: 70110065
10:00 цагт Аж үйлдвэрийн яамны хурлын танхимд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 88022804
11:00 цагт МУИС-ийн 1-р байрны дугуй зааланд В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийн 260 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан тус сургуулийн монгол оюутны төгсөгчдийн холбооноос үе үеийн төгсөгчдийг цуглуулсан ойн баярын арга хэмжээг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт "Намо Будда" төвийн нээлт Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд болно. Утас 99118005
11:30 цагт Морин жилийн шилдэг 9 хуурчаар шалгарагсдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа СУИС-д болно. Утас 99096936
12:00 цагт Монголын их, дээд сургуулиудын багш нарын сагсан бөмбөгийн тэмцээн ШУТИС-ийн Төв байрны спорт зааланд зохиогдоно. Утас: 89007655, 99188414, 88095705, 9995790712:00 цагт хэвлэлийн зөвлөлийн удирдах зөвлөл, ёс зүйн хороонд орж ажиллах нэр дэвшигчдийг сонгох хэвлэмэл хэвлэлийн (сонин, сэтгүүл) салбар хуралдаан "Өдрийн сонин"-ы Асуух эрхийн танхимд болно.12:30 цагт Сүү, сүүн бүтээгдэхүүний төвөөс "Сүү, сүүн бүтээгдэхүүнд орж буй нэмэлт бодисууд нь хүмүүсийн эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлж байна" сэдэвт хэвлэлийн бага хурал "Монголньюс" мэдээллийн төвд болно.13:00 цагт “Нэг литр ус 1000 төгрөг хүрлээ” сэдвээр Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдээс МҮОНРТ-ийн олон нийтийн мэдээллийн төвд зарлагдсан хэвлэлийн бага хурал тодорхойгүй хугацаагаар хойшлогдов.14:00 цагт “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн Монголын орчин цагийн уран зохиолын шилмэл өгүүллэг, туужсыг эмхтгэж “Монголын өгүүллэг, туужийн дээж” I-VI боть номын нээлт Интерном номын дэлгүүрийн төв салбарт болно.15:00 цагт Хэвлэлийн зөвлөлийн удирдах зөвлөл, ёс зүйн хороонд орж ажиллах нэр дэвшигчдийг сонгох сэтгүүлчдийн салбар хуралдаан Хэвлэлийн хүрээлэнд болно. Бүх нийтийн боловсролын үндэсний чуулга уулзалт "Улаанбаатар" зочид буудлын Хөх асар танхимд зохион байгуулна. Утас: 99894135, 99069190


















