ӨНӨӨДӨР: “Нэн түрүүнд ХАБ - 2019” бага хурал болно
- Өнөөдөр буюу 2019 оны аравдугаар сарын 1-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2019 оны аравдугаар сарын 1-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
"Корпорэйт" Конвеншн Центр
09:00 цагт: “Нэн түрүүнд ХАБ - 2019” бага хурлыг “Аюулгүй байдалд манлайлах нь” уриан дор зохион байгуулна. Утас: 95091948
"Улаанбаатар" зочид буудал
09:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форум, Нээлттэй нийгэм форумтай хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн зохицуулалт, хэрэгжилт, тулгарч буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас: 86062600
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн дэх Монгол, Япон сургалтын эмнэлэг
09:30 цагт: АШУҮИС-ийн харьяа Монгол, Япон сургалтын эмнэлгийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэх нээлтийн ёслол болно. Утас: 99051825, 88302616
Төрийн ордны В танхим
11:00 цагт: ХНХЯ-ны удирдлагууд, Ерөнхий сайдын Ажлын албанаас Ерөнхий сайдын ивээл дор болох Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөний талаар болон салбарын өнөөгийн байдал, бодлого үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Утас: 91915340, 95918888, 99047423, 99519677


















