Өнөөдөр нэр дэвшигчдийн халз ярилцлага болно
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагаа үргэлжилж байна. Нэр дэвшигчдийн нэг үнэлгээ болох халз ярилцлага, мэтгэлцээн
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагаа үргэлжилж байна. Нэр дэвшигчдийн нэг үнэлгээ болох халз ярилцлага, мэтгэлцээн өнөөдөр буюу аравдугаар сарын 05-ны өдөр /ням гараг/ UBS телевизээр 21 цагт шууд үзэгчдэд хүрнэ. Энэ үеэр нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөрийг танилцуулж, шүүгчдийн асуултад хариулах юм.
Улаанбаатар хот анх удаа Цагдаагийн газрын даргын албан тушаалд иргэдийн оролцоо, дэмжлэг, хяналттайгаар сонгон шалгаруулах гэж байна. Энэхүү сонгон шалгаруулалтад иргэдээс сонгож, байгуулагдсан Нийслэлийн Иргэний зөвлөл голлох үүрэгтэй оролцож байгаа бөгөөд хөндлөнгийн хяналт тавьж, шууд ярилцлагын шүүгчээр ажиллана.


















