ӨНӨӨДӨР: “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” Үндэсний зөвлөгөөн болно
Өнөөдөр буюу 2024 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2024 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Төрийн ордон

09:00 цагт: “Дотоод орчны бохирдол ба бохирдуулагчаас урьдчилан сэргийлэхэд салбар хоорондын уялдааг сайжруулах тухай” хэлэлцүүлэг болно. /“Их Эзэн Чингис хаан” танхимд/
10:00 цагт:Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол хүн” Үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдах “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” Үндэсний зөвлөгөөн болно.
Туушин зочид буудал

09:30 цагт:Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын бүтээмжийн төв, Азийн бүтээмжийн байгууллага хамтран Үндэсний бүтээмжийн үзэл баримтлалыг тодорхойлох, үндэсний хэмжээнд бүтээмжийн хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилго бүхий “Бүтээмжийн хувьсгал” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна. /Соёмбо танхимд/ Утас: 88057167, 80863288
ХҮЧИТ ШОНХОР ЗАХ
09:30 цагт: Стандарт, хэмжил зүйн газраас махны хяналт, шалгалтын ажил явагдана. Мөн жимс, ногооноос пестицидийн үлдэгдлийг шалгаж, хариуг шууд гаргаж мэдээлнэ. Утас: 99006045
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

12:00 цагт: 2025 оныг хөв цөөрөм байгуулах жил болгон зарлаж, 333 нуур, 1 сум-1 нуур уриалгыг дэвшүүлж байгаа талаар мэдээлнэ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр болон бусад албаны хүмүүс оролцоно. /Засгийн газрын 12 дугаар байр/ Утас: 80100107, 88059506
Төрийн ордон

13:00 цагт: Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал үндэсний зөвлөгөөний “Нийгмийн сэтгэл судлалын тулгамдсан асуудлууд болон судалгааны үр дүн” сэдэвт салбар хуралдаан болно. /“Жанжин Д.Сүхбаатар” танхимд/
13:00 цагт: Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал үндэсний зөвлөгөөний “Сэтгэцийн эрүүл мэнд ба бусад салбарын уялдаа” сэдэвт салбар хуралдаан болно. /“Үндсэн хууль” танхимд/


















