Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр Нийслэл хотын төрсөн өдөр

Өнөөдөр Монгол Улсын Нийслэл хот үүсч байгуулагдсаны 374 жилийн ой тохиож байгаа билээ. “Нийслэлийн өдөр”-өөр зохион байгуулах үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр Нийслэл хотын төрсөн өдөр
Өнөөдөр Нийслэл хотын төрсөн өдөр. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Монгол Улсын Нийслэл хот үүсч байгуулагдсаны 374 жилийн ой тохиож байна. “Нийслэлийн өдөр”-өөр зохион байгуулах үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж байна.

08:00 “Улаанбаатар хотын түүх ба соёл” сэдвээр нийслэлийн удирдлагууд болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар Ерөнхий боловсролын сургуулиудад хичээл заана.

11:00 Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслолын ажиллагаа

11.30 Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг шинэ байршилд залах ёслолын ажиллагаа /Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэнд/

12.00 Нийслэлийн туг мандуулах ёслолын ажиллагаа /Их эзэн Чингис хааны талбайд/

12.20 “Найрсаг Улаанбаатар” цомгийн нээлтийн ажиллагаа /Их эзэн Чингис хааны талбайд/

12.40 Их хотын хямдралын өдрийн үйл ажиллагааны нээлтийн ажиллагаа /Их эзэн Чингис хааны талбайд/

13.00 Нийслэлийн өдөрт зориулсан “Хүүхдийн найрал дуу”-ны наадмын гала концерт /Соёлын төв өргөөнд/

17.00 Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын дээд шагнал гардуулах ажиллагаа / Дуурь бүжгийн эрдмийн театрт /

Түлхүүр үг:Нийслэл хот
Хуваалцах