ӨНӨӨДӨР: Нийслэлд үйлдэгдсэн гэмт хэргийн талаар мэдээлэл хийнэ
- Өнөөдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Төрийн ордон
09:00 цагт: Төсвийн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
10:00 цагт: Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Г” танхимд болно.
10:00 цагт: Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно.
11:00 цагт: Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
14:00 цагт: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
14:00 цагт: Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд болно.
14:00 цагт: Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг Нээлттэй сонсголын танхимд болно.
Монголбанк
10:00 цагт: Хохирогчдын нэгдсэн холбоо болон Капитал банканд 20-иос дээш сая төгрөгийн хадгаламж эзэмшигч иргэд нэгдэн Монголбанк болон АТГ-т шаардлага хүргүүлнэ.
Эрхий мэргэн цэцэрлэг
10:00 цагт: "Оюутны багшлах ур чадвар" анхдугаар уралдаан болно. Утас: 88832044
Авлигатай тэмцэх газар
12:00 цагт: Баянзүрх дүүргийн удирдлагуудын албан тушаалын хууль бус хэргийн талаар мэдээлэл хийж, энэ хэргийг шалгуулахаар АТГ-т хүсэлт өгнө. Утас: 99110995
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв
12:00 цагт: 2019 оны нэгдүгээр улиралд нийслэлд үйлдэгдсэн хүнд гэмт хэрэг, халаасны хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал, зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газраас мэдээлэл хийнэ. Утас: 96323230


















