Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Нийслэлд зөрчилтэй, зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын талаар мэдээлэл хийнэ

08:00 цагт: “Тост, Тосон Бумба” үндэсний хэлэлцүүлгийг “Эрс Шинэчлэл Хөдөлгөөн”, “Байгаль Хамгаалах Говийн Иргэдийн Санаачилга” ТББ-ууд хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Нийслэлд зөрчилтэй, зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын талаар мэдээлэл хийнэ
ӨНӨӨДӨР: Нийслэлд зөрчилтэй, зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын талаар мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 9-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

ТӨРИЙН ОРДОН

08:00 цагт: “Тост, Тосон Бумба” үндэсний хэлэлцүүлгийг “Эрс Шинэчлэл Хөдөлгөөн”, “Байгаль Хамгаалах Говийн Иргэдийн Санаачилга” ТББ-ууд хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулна.

СҮХБААТАРЫН ТАЛБАЙ

10:00 цагт: “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл" хөдөлгөөн, “Уугуул хөдөлгөөн” ТББ-аас тайван жагсаал зохион байгуулна.

НИЙСЛЭЛИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд НМХГ, НОБГ, нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар, Авто зам хөгжлийн газар болон нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нарын албаныхан хэвлэлийн хурал зарлалаа. Нийслэл хотод зөрчилтэй, зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын талаар мэдээлнэ. Утас: 325044

БХИС

11:00 цагт: “Оюутан цэрэг” хөтөлбөрийн энэ жилийн явцтай Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, их дээд сургуулиудын захирлууд очиж танилцана. Оюутан цэргүүд энэ хугацаанд сурч мэдсэн зүйлсээ тайлагнана. Сэтгүүлчдийг Батлан хамгаалахын их сургуулиас өглөө 08.30 цагт унаагаар авч явна. Утас: 88111619

Хуваалцах