Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно

- Өнөөдөр буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно
ӨНӨӨДӨР: Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

"Блю Скай" зочид буудал

08:30 цагт: “Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн II үе шат Улаанбаатар хот болон 10 аймагт хэрхэн хэрэгжсэн тухай танилцуулах үр дүнгийн хурал болно. Утас: 99007360

нийслэлийн Иргэний танхим

10:00 цагт: Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 325044

ШУА-ийн тэргүүлэгчдийн байр

10:00 цагт: Багш нарын ёс зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь Монгол Улсын ШУА болон ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран сургалт зохион байгуулж байна. Утас: 99717977

Соёлын төв өргөө

10:00 цагт: Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Манлайлагч хүний нөөцийн менежерүүдийн клуб ТББ хамтран зохион байгуулж буй “Нэг өрх-Нэг ажлын байр” хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг болно. Утас: 70130502

Үндэсний мэдээллийн төв

11:30 цагт: Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд хууль бусаар гарын үсэг зурсан талаар гаргасан шүүхийн шийдвэрийн тухай "ДМ" нэгдлээс мэдээлэл хийнэ.

Улсын филармони

12:00 цагт: Улсын филармонийн үзвэрийн 48 дахь жилийн нээлтийн тоглолт болон Баян Монгол чуулгын 50 жилийн баярын концертын талаар мэдээлэл хийнэ. Утас: 70118012, 99196623, 88010854

Тусгаар тогтнолын ордон

16:00 цагт: НАМЗХ-н дэргэдэх "Залуу хуульчдын" клубын анхдугаар уулзалт, "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн үр нөлөө ба эрх зүйн шинэтгэл" хэлэлцүүлэг болно.

Хуваалцах