Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Нийслэлийн агаарын чанарын талаар мэдээлэл хийнэ

- Өнөөдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Нийслэлийн агаарын чанарын талаар мэдээлэл хийнэ
ӨНӨӨДӨР: Нийслэлийн агаарын чанарын талаар мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Төрийн ордон

10:00 цагт: Улсын Их хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

10:00 цагт: Улсын Их хурал дахь Ардчилсан намын бүлэг “Их эзэн Чингис хаан” танхимд хуралдана.

“Holiday inn” зочид буудал

09:30 цагт: "Барилга байгууламжийн зураг төслийн чанар, үр өгөөж хяналтыг сайжруулах нь" хэлэлцүүлэг болно. БХБЯ, БШУЯ, ЭМЯ, ЭХЯ, ХНХЯ, МХЕГ зэрэг байгууллагын төлөөлөл оролцоно.

“Blue Sky”

10:00 цагт:“Малчдын амьдрах ухааны чадварыг дэмжих, нийгмийн хамгааллыг өргөжүүлэх дэд хөтөлбөр”-ийн нээлтийн ажиллагаа “Кристал” танхимд болно. Утас: 80151098

БОАЖЯ-ны Хаан танхим

10:00 цагт: Нийслэлийн агаарын чанарын талаар мэдээлэл өгнө. Энэ удаагийн мэдээлэл өгөх албаны бүрэлдэхүүнд БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, НЭМҮТ, ЦУОШГ, НМХГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох хүмүүс оролцоно. Утас: 94044104

Улаанбаатар дахь “Русский дом”

14:00 цагт: ЗХУ-ын буцалтгүй тусламжаар Монгол Улсад барьж өгсөн барилгын гэрэл зургийн үзэсгэлэнг Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан дэлгэнэ.

Хуваалцах