Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болно

08:00 цагаас Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн Хангарди ордны 14 давхарт болно. Зөвлөгөөнөөр өнгөрсөн өдрүүдийн цаг үеийн асуудлаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийнэ. Утас 88781218, 325044

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болно
ӨНӨӨДӨР: Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болно. Зураг: МҮОНРТ

08:00 цагаас Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн Хангарди ордны 14 давхарт болно. Зөвлөгөөнөөр өнгөрсөн өдрүүдийн цаг үеийн асуудлаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийнэ. Утас 88781218, 325044

09:00 цагаас “Монгол-Солонгосын эдийн засгийн форум” “Их тэнгэр цогцолбор”-т болно. Форумд Монгол-Солонгосын Эдийн Засгийн Форумын дарга Г.Батхүү, Солонгос-Монголын Хамтын Aжиллагааны Форумын дарга Жүн Жан Сон, Монгол-Солонгосын Эдийн Засгийн Форумын дэд дарга, Эрдэнэс Таван Толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, “Корейн Эйр” компанийн захирал Жи Чан Хун, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Ганболд нар болон хоёр улсын парламент, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл оролцоно. Утас: 99080298

11:00 цагаас Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор 2014-2016 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан багш, сурагчдад зориулсан сургалт ХУД-ийн 115-р сургууль дээр болно. Утас: 99263060, 99082551

11:00 цагаас Монголын Үндэсний Олимпийн Хороон дээр “НАНЬЖИН-2014” залуучуудын зуны Олимпийн II наадамд оролцох бага тамирчдад ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Төрийн далбаа гардуулна.

15:00 цагаас "Монгол Улс дэлхийд хаана явна вэ" номын нээлт Интер номын хоёр давхарт болно. Тус номноос Монгол Улсын нийгэм эдийн засаг, улс төр, хөдөө аж ахуй, засаглал, байгалийн нөөц, уул уурхай, спорт, түүх соёл зэрэг салбарын 600 гаруй үзүүлэлтээс 200 гаруй улсын хаана нь байгаа талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авах боломтой юм. Утас:99000533

Хуваалцах