Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан болно

14.00 цагт: Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан болно
ӨНӨӨДӨР: Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

11.00 цагт: “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ онд зохион байгуулах соёл урлагийн арга хэмжээнүүдийн талаар нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд хэвлэлийн бага хурал зарлалаа. Хуралд нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл нар оролцоно. Утас: 99666553


11.00 цагт: "Монгол-Хятадын молекул биологийн хэрэглээний хамтарсан лаборатори"-ийн нээлт болно. Лабораторийн нээлтэд БСШУ-ны сайд Л.Гантөмөр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Шин Хай Мин нар оролцоно. Хаяг: Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн Армоно нэгдлийн байр. Утас: 86000040, 98119897


11.40 цагт: Афганистан улсад болж буй НАТО-гийн тэргүүлсэн хүчний "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын 2 дугаар ээлжийн энхийг сахиулагчдыг Төрийн дээд одон медаль, Батлан хамгаалах салбарын медалиар шагнах ёслолын арга хэмжээ ЗХЖШ-ын 320 тоот танхимд болно. Утас : 88028789, 99808489


14.00 цагт: Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар, Засаг даргын Тамгын газрын дарга, Хотын Ерөнхий менежер, Ерөнхий архитектор нарын бүрэлдэхүүнтэй Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан "Дүнжингарав" худалдааны төв байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болно.


18.30 цагт: Уран бүтээлч Б.Дөлгөөний "Бүрхүүл" үзэсгэлэнгийн нээлт "976 Арт" галерейд болно. Монгол-Солонгосын "Гранд Арт 5" залуу уран бүтээлчдийн наадмын тэргүүн шагналт, Японы хувцас загварын 47 дахь орон улсын уралдаанд урлаг, хувцас загварын бүтээлүүдээрээ амжилттай оролцож байсан юм.

Хуваалцах