Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Нийслэлийн Засаг дарга гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай танилцана

10:00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай газар дээр нь очиж танилцана. Энэ үеэр төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Нийслэлийн Засаг дарга  гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай танилцана
ӨНӨӨДӨР: Нийслэлийн Засаг дарга гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай танилцана. Зураг: МҮОНРТ

08:00 цагт: Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нийслэлийн 33 дугаар сургуулийн /Сансарт байрлах/ 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно.


09:00 цагт: Дэлхийн тусгай олимпийн Зүүн азийн бүсийн удирдлагын хурал ШангриЛа зочид буудалд болно. Энэхүү хуралд Дэлхийн тусгай олимпийн тэргүүн Жанет хүрэлцэн ирж оролцож байна.


10:00 цагт: Хууль сахиулахын их сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн нээлтийн ёслолын арга хэмжээ болно. Уг үйл ажиллагаанд Хууль зүйн сайд Д.Дорлигжав болон Хууль зүйн яамны харьяа агентлагуудын удирдлагууд оролцоно. Утас 88115446, 88013108, 99088069


10:00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай газар дээр нь очиж танилцана. Энэ үеэр төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд, хамрагдаж буй иргэдтэй уулзана. Сэтгүүлчдэд зориулсан автобус 10:00 цагт Хангарди ордны гаднаас хөдөлнө. Утас: 91040607


11:00 цагт: Монгол Улс Боловсролын Их Сургуулийн дэргэдэх Күнзийн институтын нээлтийн ёслолын үйл ажиллагаа “Kempinski” зочид буудлын 2 давхрын “Алтай” Хурлын танхимд болно.


11:40 цагт: Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Чингисийн талбайд болох Оюутны тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцоно.


16:00 цагт: МУБИС-ийн Урлаг, Биеийн тамирын сургуульд “Хөгжмийн багшийн анги”-ийг нээх ёслолын ажиллагаа МУБИС-ийн хичээлийн А байрны 312 тоот танхимд болно.

Хуваалцах