Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан гадаадад суугаа Элчин сайд нартай уулзана

- Өнөөдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан гадаадад суугаа Элчин сайд нартай уулзана
ӨНӨӨДӨР: Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан гадаадад суугаа Элчин сайд нартай уулзана. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Гадаад харилцаа

09:00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Монгол Улсаас гадаад оронд суугаа Элчин сайд нартай уулзана.

эрүүл мэндийн яам

09:00 цагт: ЭМЯ, УГТЭ “Монголын зүрх судасны үндэсний төв ба зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь МОН/006” төслөөс “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хэрхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлэх арга хэмжээ” сэдэвт зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Утас: 99088148

Улсын ерөнхий прокурорын газрын үүдэнд

09:30 цагт: Төрийн бус байгууллагуудын төлөөлөл прокурортой уулзалт хийнэ. Энэ үеэр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг нэн яаралтай суллах асуудлыг хөндөх аж.

Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт: ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор, Б.Дэмбэрэл нар мэдээлэл хийнэ.

“Кемпински” зочид буудал

11:00 цагт: ЦЕГ, НСНХ-той санамж бичиг байгуулж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй аян, ажлын талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл өгөх, хамтран ажиллах чөлөөт ярилцлага хийнэ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн хурлын танхим

15:00 цагт: Агаарын бохирдлыг бууруулах мэдээлэл харилцаа, ухуулга, нөлөөллийн хөтөлбөрийн төслийг хэлэлцэх уулзалт болно.

Хуваалцах