Өнөөдөр нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ явагдаж байна
Өнөөдөр нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж байгаа. Цэвэрлэгээний үеэр бүх дүүргийн аж ахуйн нэгж байгууллагуудыг хог хаягдлын хуулийн дагуу орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ угаалга, тохижилт хийж,
Мэдээллийн алба

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж байгаа. Цэвэрлэгээний үеэр бүх дүүргийн аж ахуйн нэгж байгууллагуудыг хог хаягдлын хуулийн дагуу орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ угаалга, тохижилт хийж, хаяг рекламыг стандартын дагуу шинэчилж, гэрэлтүүлэгтээ анхаарч, өөрийн эзэмшиж буй нийт талбайн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний газарт ногоон байгууламж бий болгох юм. Бас Чингисийн талбай орчим болон Энхтайвны өргөн чөлөө дагуух хайс хашлагыг угаах ажил үргэлжилж байна.
Харин Сэлбийн гүүрийг Нийслэлийн цагдаагийн газар, Арслантай гүүрийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Улаанбаатар такси ХХК, Бөмбөгөрийн хажуу талын даланг Нийслэлийн Онцгой байдлын газар цэвэрлэнэ.
Цэвэрлэгээнд гараагүй аж ахуйн нэгжүүдэд захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага тооцох юм.


















