Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Нийтийн тээврийн үйлчилгээний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ

11:00 цагт: Улаанбаатар хотын цагдаагийн газраас санаачлан Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх “Бүтэн хайрыг гэр бүлдээ” аяны нээлт Улаанбаатар хотын цагдаагийн газрын байранд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ӨНӨӨДӨР: Нийтийн тээврийн үйлчилгээний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ
ӨНӨӨДӨР: Нийтийн тээврийн үйлчилгээний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

09:00 цагт: Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, Конрад Аденаэурын сантай хамтран ЗГ-ын XI байр, "Дугуй заал"-нд “Монгол дахь Улс төрийн хэлмэгдүүлэлт, сургамж (1970-1980-аад он)” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна. Утас: 94985788


09:00 цагт: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн 35 жилийн ойн хүрээнд номын сангийн нийт хамт олон “ЭРДМИЙГ ТҮГЭЭНЭ. АМЬДРАЛЫГ ТЭТГЭНЭ” уриатайгаар ''Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв"-д цусаа хандивлана.


10:00 цагт: НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар "Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх тухай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил хэмжээг тогтоох тухай их дээд сургууль коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сурагч оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам зэргийг хэлэлцэнэ.11:00 цагт: Улаанбаатар хотын цагдаагийн газраас санаачлан Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх “Бүтэн хайрыг гэр бүлдээ” аяны нээлт Улаанбаатар хотын цагдаагийн газрын байранд болно.
11:00 цагт: Сүүлийн үед манай иргэд амнаас ам дамжсан мэдээллээр өөрсдийнхөө амь нас эрүүл мэндэд ноцтой аюул учруулж, тарваганы түүхий эрхтэн /хүн мах, элэг, нойр булчирхай/-ийг залгивал өвчин илааршдаг гэх анагаахын шинжлэх ухаанд нотлогдоогүй аргыг хэрэглэснээр эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд эрсдэлд учрах болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр Эрүүл мэнд, спортын яам, ХӨСҮТ-өөс хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэвлэлийн бага хурал Эрүүл мэнд, спортын яамны хурлын А зааланд болно. Утас: 9100090011:00 цагт: УБТЗ-ын даргын орлогч Ц.Эрдэнэдалай өнгөрсөн шөнө галт тэргэнд 1 портер автомашин, 1 хүн дайруулж нас барсан талаар мэдээлэл өгнө. Болж өнгөрсөн үйл явдалтай холбогдуулан УБТЗ ХНН-ийн удирдах байранд албаныхан оролцсон шуурхай хуралдааныг хийнэ. Утас: 8611000512:00 цагт: Нийслэлийн 376 жилийн ойг тохиолдуулан Гэрлэх ёслолын ордонд "Нийслэлийн иргэн" гэр бүлийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэстэй хамтран дөрвөн албан хаагчийн хуримыг үнэ төлбөргүй хийх юм. Утас 99079762, 96646863
12:00 цагт: Улаанбаатар Смарт Карт ХХК-ий зүгээс Нийтийн тээврийн үйлчилгээний нөхцөл байдлын талаар сэтгүүлчидэд мэдээлэл хийнэ. Нийслэлийн засаг захиргааны IV байрны 4 давхарын хурлын танхимд болно. Утас: 8810103013:00 цагт: "Иргэдийн шударга шүүх" ТББ, "Хүсэл зорилгоо нэгтгэе" Үндэсний хөдөлгөөнөөс Иргэний нээлттэй танхимд /UB PALACE -ын араар тойроод журмын хашаан дотор "ИШШ" ТББ-ын байранд/ хэвлэлийн хурал зарлалаа. Тус төрийн бус байгууллага УИХ-ын 76 гишүүнд зарлан дуудах хуудас хүргэж байгаа юм. Утас: 99255897
13:00 цагт: "Шинэ үе" продакшны жүжигчин МУСТА Лхагвацогтын Сөрөлт, МУСТА Алгаагийн Түмэн-Өлзий нар "Монгол бөхийн өргөө"-ний тайзнаа “Хайрын тэнгэр диваажин” тоглолтынхоо хэвлэлийн хурлыг Бөхийн өргөөнд хийнэ. /Хойшлогдсон... Утас: 89004147, 99004147/14:00 цагт: Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхарт өнөөдөр болно. Хуралдаанаар Нийтийн тээвэрт үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ. Холбогдох албаныхан оролцоно. Утас: 9104060714:30 цагт: Манай улсад айлчилж буй БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньцюань Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн "Тусламжийн хэлэлцээр"-т гарын үсэг зурна. Утас: 99121715

Хуваалцах