ӨНӨӨДӨР: НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно
Өнөөдөр буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 09-ний лхагва гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 09-ний лхагва гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
Шинэлэх ухааны академийн II байр
09:00 цагт: ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбараас “Хөдөөгийн амьдралын хэв маяг: өөрчлөлт, хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байна.
Premium Palace
09.00 цагт: Дэлхийн болон үндэсний түвшиний "Тогтвортой хөгжлийн зорилт, түүний хэрэгжилтийг дүгнэхэд орон нутгийн үүрэг оролцоо" семинар болно. Утас: 95103070
НЗДТГ
10.00 цагт: НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно. Хурлаар нийт 5 асуудал хэлэлцэнэ. Утас: 325044
МҮХАҮТ
11.00 цагт: “Дэлхийн чанарын өдөр - Үндэсний чанарын 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монгол Улсад “Үндэсний чанарын шагнал”-ыг 2 дахь жилдээ зохион байгуулах арга хэмжээний талаар мэдээлнэ. Утас: 99107440
Хүүхэлдэйн театр
19.30 цагт: Их зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн ойд зориулсан "Монгол ардын суут" драмын жүжиг нээлтээ хийнэ. Утас: 11-321669, 96637501


















