Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно

ЮНЕСКО-гийн ивээл доорх APCIEU байгууллага манай улстай боловсролын салбарт 5 дахь жилдээ хамтран хэрэгжүүлж байгаа БНСУ-Монгол Улсын хооронд багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно
ӨНӨӨДӨР: НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

Багш хөгжлийн ордон

10.00 цагт:ЮНЕСКО-гийн ивээл доорх APCIEU байгууллага манай улстай боловсролын салбарт 5 дахь жилдээ хамтран хэрэгжүүлж байгаа БНСУ-Монгол Улсын хооронд багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын сургуулиудад хуваарилагдан 3 сарын турш ажиллах солонгос багш нарыг хүлээж авах үйл ажиллагаа болно. Утас: 99058414


ХХААХҮЯ

10.00 цагт: Хөдөө аж ахуйн маркетинг төслийн үндсэн зорилтын нэг болох малын эрүүл мэндийг сайжруулах ажлын хүрээнд төслийн оролцогч Архангай, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Завхан аймагт мал эмнэлэгийн зориулалтаар тоноглогдсон вакцины хөргүүртэй авто машинуудыг гардуулан өгөх арга хэмжээ болно. Арга хэмжээнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле болон албаны хүмүүс оролцоно. Утас: 94002420


НЗДТГ

11.00 цагт: НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан А танхимд болно. Хуралдаанаар "Тооллогын нэгдсэн дүнг баталгаажуулах тухай", "Хэв журмын урамшилтай эргүүл ажиллуулах журам" батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Утас: 88080750, 11325044


"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв

12.00 цагт: Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс Байгаль орчны тулгамдсан асуудлаар мэдээлэл хийнэ.


Улсын нэгдүгээр төв эмнэлэг

13.00 цагт: Тус эмнэлэгийн хурлын зааланд "Сургалтын эмнэлэг" танилцуулах өдөрлөг болно. Утас: 99073310


33 дугаар сургууль

16.00 цагт: Тус сургуулийн үе үеийн төгсөгчид хамтран сургуулийнхаа 50 жилийн ойд зориулан иж бүрнээр шинэчлэн тохижуулсан хурлын заалыг сургуульдаа хүлээлгэн өгнө.

Хуваалцах