Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: НМХГ-аас мэдээлэл хийнэ

09:00 цагаас Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, ХБНГУ-ын Бонны Их сургууль, Валштатын ахан дүүсийн холбоо хамтран Монгол Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан "Монгол-Европын XIII зууны түүхэн учрал" сэдэвт

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: НМХГ-аас мэдээлэл хийнэ
ӨНӨӨДӨР: НМХГ-аас мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

09:00 цагаас Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, ХБНГУ-ын Бонны Их сургууль, Валштатын ахан дүүсийн холбоо хамтран Монгол Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан "Монгол-Европын XIII зууны түүхэн учрал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн 3 давхрын хурлын танхимд зохион байгуулна. Тус хуралд Герман, Орос, Киргиз, Казахстан зэрэг олон улсын эрдэмтэд хүрэлцэн ирж оролцон илтгэл хэлэлцүүлнэ. Утас: 99045949

10:00 цагаас НМХГ-ын хурлын зааланд Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хийсэн тандалт судалгааны талаар мэдээлэл хийнэ. Утас:99070909

11:10 цагаас Үндэсний мэдээ мэдээллийн төвд "Дэлхийн Монгол-Ногоон Нэгдэл", "Босоо Хөх Монгол", "Гал үндэстэн холбоо" ТББ-аас хэвлэлийн хурал зохион байгуулна.

11:30 цагаас Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвөөс хоёр дахь жилдээ зохион байгуулж буй "Construction Mongolia-2014" барилгын салбарын ОЛОН УЛСЫН үзэсгэлэн яармагийн талаар хэвлэлийн бага хурал "Монгол ньюс" мэдээллийн төвд болно. Утас:96004003, 89004002

12:00 цагаас 25 дугаар сургуульд "Нарлаг УБ" ээжүүдийн ротари клубээс тохижуулсан биеийн тамирын өрөөг хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. Утас: 99199511

16:30 цагаас Макао улсад өнгөрсөн сарын 28-31-нд болж өндөрлөсөн бодибилдинг фитнессийн Азийн аваргаас есөн медаль авсан Монголын баг тамирчид "Чингис хаан" нисэх буудалд газардана. Тэд нэг алт, хоёр мөнгө, зургаан хүрэл медаль авсан байна.

18:00 цагаас залуу уран бүтээлч С.Жаргалмаагийн "Нартай бороо" уран бүтээлийн анхны бие даасан үзэсгэлэнгийн нээлт "Blue Moon" арт галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.

Хуваалцах