Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Нохой,, муур устгалыг эрчимжүүлэх” талаар хурал хийнэ

14:00 цагт: Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан “Нохой, муур устгалыг эрчимжүүлэх” талаар Хотын Ерөнхий менежер холбогдох албаныхан, хороодын Засаг дарга нарт үүрэг, чиглэл өгөх хурал Хангарьд ордны 14 давхарт болно. Холбогдох утас: 96586689

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Нохой,, муур устгалыг эрчимжүүлэх” талаар хурал хийнэ
ӨНӨӨДӨР: “Нохой,, муур устгалыг эрчимжүүлэх” талаар хурал хийнэ. Зураг: МҮОНРТ

09.00 цагт: "Монголын яаралтай тусламжийн мэргэжилтний чуулган-2016" ЭМЯ-ны Б зааланд болно.


10:00 цагт: Сонгинохайрхан дүүргийн ИТХ болон ЗДТГ-аас өнөөдөр Төрийн ордны их танхимд "Өнөөдрийн шийдэл, ирээдүйн хөгжил" уриатай эдийн засгийн форум болно.


11:00 цагт: Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын IY уралдааны талаар ҮДБЭЧ, Урлагийн ажилтны холбоо, Дархан-Уул аймгийн ИТХ, ЗДТГ-аас хамтран мэдээлэл хийнэ.


12:00 цагт: Сүхбаатарын талбайд "Ургацын далай-2016" өдөрлөг, үзэсгэлэн худалдааны нээлт болно.


12:00 цагт: Дахин төлөвлөлтөд газраа чөлөөлж өгчихөөд хохирсон иргэдтэй Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар газар дээр нь уулзалт хийх юм байна. Хаяг: Шинэ Баянхошууны эцэс: зүүн гар талаа бариад явангуут хагас баригдсан карказ байгаа. Холбогдох утас:94100133


14:00 цагт: Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан “Нохой, муур устгалыг эрчимжүүлэх” талаар Хотын Ерөнхий менежер холбогдох албаныхан, хороодын Засаг дарга нарт үүрэг, чиглэл өгөх хурал Хангарьд ордны 14 давхарт болно. Холбогдох утас: 96586689


14:00 цагт: СХД-ийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд "ӨСВӨРИЙН АВРАГЧ-2016" тэмцээн болно. Лавлах утас: 99130544, 93074997


18:00 цагт: Уран бүтээлч Н.Цэвэлмаагийн "PORTRAIT OF HEART" бие даасан үзэсгэлэн "Q арт" галерейд нээгдэнэ.
Хаяг: Хан-Уул дүүрэг, 1-р хороо Бэлла Виста таун

Хуваалцах