Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ

Нутгийн зүүн өмнөд хэсгээр үүлэрхэг. Говийн нутгийн зүүн болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ. Зураг: МҮОНРТ

2014 оны 07 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн өмнөд хэсгээр үүлэрхэг. Говийн нутгийн зүүн болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 хэм, Говийн нутгийн өмнөд хэсгээр 30-35 хэм, Дорнод Монголын тал нутгаар 25-30 хэм. бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 23-25 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 хэм дулаан, харьцангуй чийг 45 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Хуваалцах