Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүснэ
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүхэн байна.
Мэдээллийн алба

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүхэн байна.
2016 оны 0есдүгээр сарын 04-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бороо орно. Баруун хагаст солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 хэм, Алтайн өвөр говиор 23-28 хэм, говийн аймгуудын баруун хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 12-14 хэм дулаан байна.
2016 оны есдүгээр сарын 05-ноос есдугээр сарын 09-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
5-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 6, 7-нд зүүн аймгуудын зарим газраар, 8-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон зүүн аймгуудын зарим газраар бороо, Хэнтэйн уулсаар нойтон цас орно. Салхи 5-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 6-нд говь, талын нутгаар, 7-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 6-наас нутгийн баруун хэсгээр өдөртөө дулаарна.


















