Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно

Өнөөдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны Мягмар гарагт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно
Өнөөдөр нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны Мягмар гарагт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.

Мөн энэ долоо хоногийн Пүрэв, Бямба, Ням гарагт 9 дүүргийн 35 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар болсон.

2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махныг худалдаалж байсан бол нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Хуваалцах