Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "Ойн үндэсний чуулган"-ы гуравдугаар салбар хуралдаан "Цөлжилт,  газрын доройтол"  сэдвийн хүрээнд болно

- Өнөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 10-нд өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: "Ойн үндэсний чуулган"-ы гуравдугаар салбар хуралдаан "Цөлжилт,  газрын доройтол"  сэдвийн хүрээнд болно
ӨНӨӨДӨР: "Ойн үндэсний чуулган"-ы гуравдугаар салбар хуралдаан "Цөлжилт,  газрын доройтол"  сэдвийн хүрээнд болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 10-нд өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Монголын Үндэсний музей

08:00 цагт: “Шинжлэх ухаан дахь музейн оролцоо” эрдэм шинжилгээний хурал болно.

Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв

09:00 цагт: Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа "Ойн үндэсний чуулган"-ы гуравдугаар салбар хуралдаан "Цөлжилт, газрын доройтол" сэдвийн хүрээнд болно. Утас: 94044104

МҮХАҮТ

10:00 цагт: Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн байдал ба суурьшлын бүс хэлэлцүүлэг болно.

Соёлын өвийн үндэсний төв

10:00 цагт: “Дэл уулын чулуун судар” үзэсгэлэн үргэлжилнэ.

Монголын театрын музей

11:00 цагт: Улсын драмын эрдмийн театрын 90 жил, Монголын театрын музейн 30 жилийн ойд зориулсан “Соён гэгээрүүлсэн 90 жил” үзэсгэлэнгийн нээлт болно.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ

11:40 цагт: Ардчилсан намын онц их хурлаар шийдвэрлэсэн Ардчилсан намын даргыг батламжилсан тогтоолыг, бусад материалын хамт Улсын дээд шүүхэд хүлээлгэн өгнө. Утас: 89004151

Монголын Үндэсний музей

14:00 цагт: “Музейн бүтээлийн ундарга” номын нээлт болно.

Хуваалцах