ӨНӨӨДӨР: “Охид манлайлсан ээлтэй орчин” өдөрлөг болно
Үндэсний хөгжлийн газраас Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгч нарын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна. Уулзалтад тус газрын дарга Б.Баярсайхан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Даажамба,
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 18-ны баасан гарагт болох зарим онцлох үйл явдлын тоймыг хүргэж байна.
Үндэсний хөгжлийн газар
09.00 цагт: Үндэсний хөгжлийн газраас Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгч нарын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна. Уулзалтад тус газрын дарга Б.Баярсайхан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Даажамба, НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман болон салбар хэлтсийн дарга нар оролцоно. Утас: 99938477, 89122279
"Blue sky" зочид буудал
09.00 цагт: Үндэсний үйлдвэрлэгчдийн сарлагийн хөөвөр, торомны ноосон бүтээгдэхүүний үзүүлбэр, "Ногоон алт", "Малын эрүүл мэнд" төслийн үр дүнгээр гаргасан үзэсгэлэн дэлгэгдэнэ. Утас: 99072224
Улаанбаатар чуулгын байр
10.00 цагт: “Охид манлайлсан ээлтэй орчин” өдөрлөг Улаанбаатар чуулга үзэсгэлэнгийн танхимд болно. Утас: 94839684
Эрүүл мэндийн яам
10.00 цагт: "Шинэ сувилагчийг дадлагажуулах нь" сэдэвт сургалт ЭМЯ-ны Б танхимд болно. Сургалтад НЭМГ-ын харьяа Эрүүл мэндийн байгууллагуудын 140 шинэ сувилагч, ахлах сувилагч нар оролцно. Утас: 99079043
Нийслэлийн иргэний танхим
10.00 цагт: Нийслэлийн шилдэг хамтарсан баг шалгаруулах “Центавр” ур чадварын тэмцээн Нийслэлийн Иргэний танхимд болно. Тэмцээнд 152 хорооны хамтарсан баг оролцоно. Утас: 94839684
Хангарди ордон
10.00 цагт: НИТХ-ын нэгдсэн хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно. 2017 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэл батална. Утас: 325044
СХД-ийн 12 дугаар сургууль
11.00 цагт: “Сонгино” бие даан амьдрах төв “Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад нөлөөлж буй хүчин зүйлс” гэсэн сэдвээр хийсэн мониторингийн тайлангийн үр дүнг СХД-ийн ЕБС-ийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтнуудад танилцуулах, хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 95111223, 94861474
МҮХАҮТ
11.00 цагт: МҮХАҮТ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хуралд МҮХАҮТ-ын УЗ-ийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш нар "Entreprenuer 2016" арга хэмжээнд аж ахуйн нэгж байгууллагууд ямар шалгуур номинацаар оролцох болон мөнгөний бодлого, валютын ханшийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 99107440
Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан
11.00 цагт: Дэлхийн жорлонгийн өдрийг тохиолдуулан Монголын Багш-Эцэг эхийн холбооноос Ариун цэврийн өрөөг яаж хүүхдэд ээлтэй болгох талаарх танилцуулга арга хэмжээг зохион байгуулна.
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн
11.00 цагт: Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгээс олон нийт, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулж “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Хүрээлэнгүүдийн нэгдсэн нэгдүгээр байр /Офицеруудын ордны урд/-ны 4 давхрын 410 тоот зохион байгуулна. Тус өдөрлөгөөр Монголын түүхийн шинжлэх ухааны суурь судалгааны ажил, түүний үр дүнг олон нийтэд танилцуулан сурталчлах ажлын хүрээнд эрдэм шинжилгээний ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаа, тэдний судалгааны бүтээл, эрдэм шинжилгээний ажлын эцсийн болон завсрын үр дүнгээс танилцуулах юм. Түүнчлэн урьд өмнө дэлгэгдэж байгаагүй археологийн малтлагаар илрүүлсэн шинэ олдворуудын үзэсгэлэнг дэлгэн үзүүлэх юм. Мөн энэ үеэр номын үзэсгэлэн худалдаа явагдана.
"Монгол ньюс" Мэдээллийн төв
11.00 цагт: “S.A.I.R Prince”, Чингис хааны дэлхийн академийн Ерөнхийлөгч П.Давааням, шавь нар болон шинжээчдийн хамт "Дэлхийн түүх, Аугаа их нээлт-20 жилд" сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт: Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, МҮХАҮТ, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Монголын үнэт цаасны бирж”, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-иас “Төрд хүргэх мэргэжлийн байгууллагуудын мессэж” сэдвээр мэдээлэл хийнэ.Соёлын төв өргөө12.00 цагт: Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90 жилийн ойн баярын хурал болно. Утас: 325044Улаанбаатар Их сургууль13.00 цагт: Олон Улсын хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх өдрийг тохиолдуулан "Гүүд Нэйборс Монгол" төлөөлөгчийн газар, ОУ-ын Улаанбаатар Их сургуулийн Гэр бүл судалын тэнхимээс хамтран "Гэр бүлийн орчинд хүүхдийн эрхийг хангах арга зам" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна. Утас: 70144177, 99818280"Интерном" номын их дэлгүүр14.00 цагт: "Интерном" номын их дэлгүүрт “Монгол хурандаа” төгсөшгүй цуврал бүтээлийн Y, YI боть номын баяр болно. Утас: 91914294, 99277999, 99725970


















