Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өнөөдөр ОХУ-д радиогийн өдөр тохиож байна

Оросын физикч Александр Степанович Попов дэлхийн түүхэнд радио долгионы хэрэглээг анх нээснээрээ тодоор бичигдсэн үлдсэн хүн юм. Тэрээр 1894 онд долгион баригчийн нэг хувилбар болох өөрийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр ОХУ-д радиогийн өдөр тохиож байна
Өнөөдөр ОХУ-д радиогийн өдөр тохиож байна. Зураг: МҮОНРТ

Оросын физикч Александр Степанович Попов дэлхийн түүхэнд радио долгионы хэрэглээг анх нээснээрээ тодоор бичигдсэн үлдсэн хүн юм. Тэрээр 1894 онд долгион баригчийн нэг хувилбар болох өөрийн анхны радио хүлээн авагчийг зохион бүтээжээ. Улмаар бүтээлээ улам сайжруул, аянга мэдрэгч болгож, 1895 оны тавдугаар сарын 7-ны энэ өдөр, Оросын физик, химийн нийгэмлэгт бэлэглэжээ. Тиймээс энэхүү өдрийг ОХУ-д “Радиогийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Харамсалтай нь тэрээр энэ нээлтдээ патент аваагүй юм.

Харин дэлхийн радиогийн өдрийг 2011 онд ЮНЕСКО-ийн 36 дугаар Ерөнхий бага хурлын үеэр жил бүрийн 2 дугаар сарын 13-ныг дэлхийн радиогийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар тунхагласан байдаг байна.

Хуваалцах