Өнөөдөр олимпын дэвжээнд О.Бурмаа барилдана
Жүдо дуусахтай зэрэгцээд чөлөөт бөхийнхөн тэмцээнээ эхлэх гэж байна. Эхний өдөр хашир туршлагатай тамирчин О.Бурмаа хүч үзнэ. Тэрбээр эхний даваанд Японы туршлагатай бөх Хироэ Минагаватай барилдах сугалаа татжээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 8 дугаар сарын 1-ний өдөр Монголын гурван тамирчин буудлага, бокс, чөлөөт бөх гэсэн спортын гурван төрөлд өрсөлдөнө.
Жүдо дуусахтай зэрэгцээд чөлөөт бөхийнхөн тэмцээнээ эхлэх гэж байна. Эхний өдөр хашир туршлагатай тамирчин О.Бурмаа хүч үзнэ. Тэрбээр эхний даваанд Японы туршлагатай бөх Хироэ Минагаватай барилдах сугалаа татжээ.
Түүний өрсөлдөгч ДАШТ-ээс мөнгө, хүрэл, Азийн наадмаас мөнгө, Азийн аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилттай. Чөлөөтийн барилдаанууд 10:00 цагт эхэлсэн бөгөөд О.Бурмаа тав дахь барилдаанд дэвжээнд гарах юм.
Энэ өдөр хагас шигшээ хүртэлх барилдаанууд болж, аваргын төлөө хүч сорих хоёр бөхийн нэр тодорхой болно. Харин маргааш дагах болон медалийн төлөө барилдаанууд явагдана.


















