Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Соёл, спорт

Өнөөдөр “Олон улсын архивчдын өдөр”

Олон улсын архивын зөвлөл (ICA) нь 2007 онд архивын салбарын ач холбогдол, архивчдын эрхэм хөдөлмөрийг олон нийтэд таниулах зорилгоор жил бүрийн зургаадугаар сарын 9-ний өдрийг “Олон улсын архивчдын өдөр” болгон албан ёсоор баталсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр “Олон улсын архивчдын өдөр”
Өнөөдөр “Олон улсын архивчдын өдөр”. Зураг: МҮОНРТ

Олон улсын архивын зөвлөл (ICA) нь 2007 онд архивын салбарын ач холбогдол, архивчдын эрхэм хөдөлмөрийг олон нийтэд таниулах зорилгоор жил бүрийн зургаадугаар сарын 9-ний өдрийг “Олон улсын архивчдын өдөр” болгон албан ёсоор баталсан.

Архив нь улс орон, байгууллага, хувь хүний үйл ажиллагааны явцад бий болсон түүхэн баримтыг эмхлэн цэгцэлж, хадгалан хамгаалсан үнэт сан бөгөөд өнгөрсөн цаг үеийн бодит гэрч, ирээдүйн судалгаа шинжилгээний бат бөх суурь, үнэлж баршгүй эх сурвалж мөн.

Иймээс архив нь нийгмийн ой санамжийг хадгалагч чухал институт болж, түүхэн үнэнийг хамгаалан үлдээх эрхэм үүргийг гүйцэтгэдэг.

”Олон улсын архивчдын өдөр” нь архивын энэхүү үнэт ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах үйлсийг дэмжих, архивчдын эрхэм үүрэг, хариуцлага, хөдөлмөр зүтгэлийг үнэлэн алдаршуулахад чиглэсэн онцгой ач холбогдолтой юм.

Хуваалцах