ӨНӨӨДӨР: Олон улсын эрдэм шинжилгээний хурал болно
- Өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 22-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 22-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
МУИС-ийн Номын сан
09:00 цагт: МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн 30 жилийн ойн хүрээнд “Open mind Mongolia 2021: Supporting social well-being during and after Covid-19” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99002019
Хэвлэлийн хүрээлэн
10:00 цагт: Монголын ахмадуудын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар ахмадуудын тэтгэврийн зөрүүний талаар мэдээлэл хийнэ.
Монголын Үндэсний Музей
11:00 цагт: Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойд зориулсан “МОНЦАМЭ-100” үзэсгэлэнгийн нээлт болно.
АН-ын байр
11:00 цагт: Ардчилсан намаас "Бензиний хомсдол бол хямралын эхлэл" сэдвээр С.Зориг агсны хөшөөний дэргэд байрлах байрандаа мэдээлэл хийнэ.
АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар
11:00 цагт: Азийн хөгжлийн банк жил бүрийн намар шинэчлэн гаргадаг "Азийн хөгжлийн шинэчилсэн төлөв" эдийн засгийн тайлангаа цахимаар танилцуулна.
“Интерном” номын дэлгүүр
11:40 цагт: Шинжлэх ухааны доктор, профессор Н.Содномдоржийн "Орчин үеийн хөдөлмөрийн эдийн засаг" номын нээлт болно.
“Монгол Ньюс” мэдээллийн төв
12:00 цагт: "No naadam" хөдөлгөөнийхөн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.


















