Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр

Өнөөдөр Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр. Нэгдсэн Үндэстний Байгууллага 1981 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг анх Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгосноос хойш дэлхий даяараа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Өнөөдөр Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр
Өнөөдөр Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр. Нэгдсэн Үндэстний Байгууллага 1981 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг анх Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгосноос хойш дэлхий даяараа энэ өдрийг тэмдэглэсээр иржээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ерөнхий ассамблейгаас анх 2006 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах тухай конвенцийг баталж, уг өдрийг гишүүн орнуудынхаа хүрээнд тэмдэглэхийг уриалах болжээ. Монгол Улс 2008 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн иргэдийг хамгаалах тухай конвенцид нэгджээ. Энэ үеэс эхлэн жил бүрийн энэ өдрийг угтан тэмдэглэх болсон байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдаас энэ жил "Ирээдүйнхээ төлөө бид 17 зорилтуудыг хэрэгжүүлэхийг хүсч байна" гэсэн уриаг дэвшүүлсэн байна. Энэхүү уриа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдаас дэвшүүлж буй Тогтвортой хөгжлийн хүрээнд дэвшүүлсэн 17 зорилттой уялдаж гаргаж ирсэн ажээ. Иргэдэд зориулсан илүү хүртээмжтэй, тэгш ертөнцийг бий болгоход эдгээр зорилтын гол үүрэг оршиж байгаа юм. Түүнчлэн энэ жилийн онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах конвенцийг баталсан 10 жилийн ой мөн тохиож байна. 2016 оны 10 дугаар сарын байдлаар дэлхийн хүн амын 15 хувь буюу ойролцоогоор 1 тэрбум хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна гэсэн тооцоо байдаг.

Харин үүний тавны нэг буюу 110-аас 190 орчим сая хүн хүнд хэлбэрийн бэрхшээлтэй байна. Үүнээс нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдын 80 хувь нь хөгжиж буй орнуудад, үлдсэн 20 хувь нь буурай оронд амьдарч байна гэсэн үзүүлэлтийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ. Түүнчлэн Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хөдөлмөрийн насны 386 сая иргэн байдаг гэсэн судалгааг өгч байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажилгүйдлийн түвшин зарим оронд 80 хүртэл хувь байдаг. Энэтхэгт л гэхэд 70 орчим сая хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг ч, үүний зөвхөн 100 мянган иргэн л ямар нэг байдлаар хөдөлмөр эрхэлж байна. Түүнчлэн 45 орон л хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн иргэдийг хамгаалах, ялгаварлан гадуурхалтын эсрэг хуультай юм.

Монгол Улсын хувьд нийт 100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий гэсэн тоо баримт байдаг.

Хуваалцах